ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Өвлөх харилцаа

Өв залгамжлах нас барагчийн (өв залгамжлуулагчийн) өмчлөх эрх өв залгамжлагчид шилжих харилцаа.

Өв нээгдэх үе

Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсанд  тооцсон  шүүхийн  шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс өв нээгдэнэ./Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1/

Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно. /Иргэний хуулийн 24 зүйлийн 24.1/

Байлдааны ажиллагаанд оролцож яваад сураггүй алга болсон этгээдийг уг ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр жил өнгөрсний дараа шүүхээс нас барсан гэж зарлаж болно. /Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2/

Иргэнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэнэ. /Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3/

Өв нээгдэх газар

Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ. /Иргэний хуулийн 519 дүгээр зүйл/

Зөвлөгөө

Өвлөх харилцаанд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох талуудын бүрэн эрхийн зарчим үйлчилнэ.

Хэргийн үйл баримтыг бүрэн бус буюу дутуу мэдүүлэх, процесс ажиллагааг буруу удирдсанаас гарах эрсдэлийг талууд өөрсдөө хариуцдаг.

Өвлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, төгсгөх талаар бие даан чөлөөтэй шийддэг.

Өвлөгчид нотлох баримтыг бүрдүүлэх болон мэдүүлэх үүрэгтэй.


http://www.e-khutuch.mn/guide/print/6/304/advice