ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Гэр бүлийн хөрөнгө

Гэр бүлийн хөрөнгө

Асуулт 1. Гэр бүлийн бүх гишүүдийн нэрийг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бичүүлснээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үү?

Гэр бүлийн гишүүний хэний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна. Тиймээс заавал нэр бүрээр бүртгүүлсэн байхыг шаардахгүй. Хэрэв дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлага бий болвол шүүхэд нэхэмжлэл гарган тогтоолгож болно.

Асуулт 2. Гэрлэлтээ батлуулаагүй хосууд хамтран амьдрах хугацаандаа машин, байртай болсон бөгөөд гэрлэлтээ бүртгүүлсний дараа эдгээрийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үү?

Гэрлэлт батлуулахаас өмнө бий болсон хөрөнгийн хувьд хамтран амьдарч байсан этгээдүүдийн оролцооноос шалтгаалан дундын хөрөнгийн өмчлөх хувь хэмжээг тогтооно.

Асуулт 3. Гэрлэлт бүртгүүлэхээс өмнө байсан хувийн хадгаламж гэрлэлт бүртгүүлсэний дараа ч хадгаламжиндаа мөнгө хийсээр байгаа бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах уу?

Гэрлэлт бүртгүүлсний дараа хадгаламжид оруулж буй мөнгө нь таны хуваарьт хөрөнгөөс гарсан бол гэр бүлийн гишүүд түүнийг хамтран өмчлөх боломжгүй. Харин гэрлэснээс хойш таны хадгаламжийг хамтын орлогоос нэмэгдүүлсэн бол ийнхүү нэмэгдүүлснээс хойшхи хадгаламж дахь мөнгө нь танай гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болно.


http://www.e-khutuch.mn/guide/print/6/283/faq