ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж гэдэг нь ердийн болон ахуйн ослын улмаас хөдөлмөрлөх чадвараа алдсан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Доорх хугацаанд нийгмийн даатгалын тэтгэмжийн шимтгэлийг төлсөн иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүснэ.

Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх үүсдэг.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дор дурдсан хувь хэмжээгээр бодно:

Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 50 %
5-14 жил 55 %
15 ба түүнээс дээш жил 75 %

Бүрдүүлэх материал

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Эмнэлгийн байгууллагаас олгосон хуудас /акт/
  • Тэтгэмж авахыг хүссэн өргөдөл

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа

Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно.

Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд З сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ.


http://www.e-khutuch.mn/guide/print/4/14/decide_order