ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Нийгмийн халамжийн тэтгэвэр

Нийгмийн халамжийн тэтгэвэр гэдэг нь нийгмийн эмзэг хэсэгт багтаж, нэн ядуу амьдралтай иргэдэд /нийгмийн даатгалд хамрагдах боломжгүй/ амьжиргааны эх үүсвэр болгох зорилгоор нийгмийн халамжийн сангаас олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ ТАЛААР

  • Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно
  • Тэтгэвэр, тэтгэмж авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэвэр, тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно
  • Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.
  • 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.
  • Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.

http://www.e-khutuch.mn/guide/print/35/344/advice