ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа СӨХ-ийн талаар

Сууц өмчлөгчдийн холбооны талаар

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Сууц өмчлөгчдийн холбооны өдөр тутмын үйл ажиллагааг тухайн СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн удирдлаган доор гүйцэтгэх захирал эрхлэн явуулдаг.

СӨХ-ны удирдах зөвлөлийн тухайд: СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХуулийн 10 дугаар зүйлд зааснаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгох бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус байх ба дараах зарчмаар сонгоно.

  • Холбооны гишүүдийн тоо, орон сууцны байшингийн онцлогийг харгалзан давхар, орц, байшингийн оршин суугчдыг төлөөлөх удирдах зөвлөлийн гишүүдийн тоог бүх гишүүдийн хурлаас тогтооно.
  • Удирдах зөвлөлийн гишүүн төлөөлүүлэх сууц өмчлөгчдийн олонхийн саналаар сонгогдоно.
  • Удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар сонгоно.
  • Удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлын түр эзгүйд тэдгээрийн үүрэг гүйцэтгэгчийг удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр томилно.
  • Удирдах зөвлөлийн хурал нь ээлжит, ээлжит бус байна.
  • Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэгээс доошгүй удаа хийх бөгөөд дүрэмд удирдах зөвлөлийн хуралдах тоог нэмэгдүүлэн зааж болно. 

Мөн СӨХ-ны удирдах зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй байдаг:

  • холбооны гүйцэтгэх захиралд нэр дэвших болзол, шалгуурыг тогтоох;
  • холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх;
  • дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх;
  • холбооны сангийн болон бусад мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах талаархи захирлын эрх хэмжээг тогтоох;
  • гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн цалинг тогтоох;
  • холбооны гүйцэтгэх захирлын тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх;
  • бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх;
  • бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх.
  • Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн гишүүн, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын санаачилгаар хуралдуулж болно.

Удирдах зөвлөлийн дарга дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

  • удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хурлыг зарлах, зохион байгуулах, даргалах;
  • удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах;
  • гүйцэтгэх захирал холбооны нэрийн өмнөөс бусадтай байгуулж байгаа гэрээнд хяналт тавих;
  • бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
  • бүх гишүүдийн хуралд удирдах зөвлөлийн тайлан тавих;
  • удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захиралд үүрэг өгөх;
  • бүх гишүүдийн хурлын болон хяналтын зөвлөлийн шийдвэрийн бүртгэл хөтлөх.
  • Гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

СӨХ-ны хяналтын зөвлөлийн тухайд: СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХуулийн 11 дүгээр зүйлд СӨХ-ны хяналтын зөвлөл байгуулах талаар болон түүний эрх үүрэг тусгаж өгсөн байдаг:

  • Холбоонд хамрагдсан байшингийн тооноос хамаарч 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус хяналтын зөвлөлийг байгуулна.
  • Хяналтын зөвлөл сууц өмчлөгчдийн хяналтын үүргийг гүйцэтгэнэ.
  • гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих;
  • холбооны үйл ажиллагаа хууль тогтоомж болон холбооны дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянах;
  • нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлан, тэнцэл хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэхийг хянах;
  • эд хөрөнгийн үнэлгээ зөв эсэхийг шалгах;
  • холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол холбооны банкин дахь харилцах дансыг түр хугацаагаар хааж гүйлгээг зогсоох арга хэмжээ авах;
  • холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах талаар шүүх болон холбогдох бусад байгууллагад хандах;
  • бүх гишүүдийн хуралд үйл ажиллагааныхаа талаар тайлагнах;
  • дүрэмд заасан бусад эрх, үүрэг.
  • Хяналтын зөвлөлийн гишүүн шалгасан баримт бичиг, тайлан, тэнцлийн нууцыг хадгалах үүрэгтэй.
  • Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхи нь оролцсоноор хяналтын зөвлөлийн хурал хүчин төгөлдөр болно.
  • Хуралд оролцогчдын олонхийн саналаар хяналтын зөвлөлийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.
  • Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж хяналтын зөвлөл үзвэл хохирлыг арилгахыг шаардах, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

СӨХ-ны гүйцэтгэх захирлын тухайд: СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу СӨХ-ны бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлдэг бөгөөд Гүйцэтгэх захирлаар удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүний төрөл, садангийн бус хүнийг сонгох /холбооны гишүүн бус хүнийг сонгож болдог/ ба дараах эрх, үүрэгтэй байдаг:

  • дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх;
  • холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах;
  • холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах;
  • энэ хууль болон Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах;
  • дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах;
  • холбооны нэрийн өмнөөс буюу 2-оос доошгүй сууц өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
  • сууц өмчлөгчдийн болон орон сууцны байшингийн бүртгэлийн хувийн хэргийг шаардлагын хэмжээнд байнга хөтөлж, баяжилт хийх;
  • холбооны нэрийн өмнөөс орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг ашиглах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд заасны дагуу зохих шатны Засаг даргад гаргах, газар ашиглах гэрээ байгуулах;
  • гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх;
  • хууль, дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

Гүйцэтгэх захирал жилд 2-оос доошгүй удаа удирдах зөвлөлийн хуралд ажлаа тайлагнана.


http://www.e-khutuch.mn/guide/print/23/342/decide_org