ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гаалийн байгууллагын үйлчилгээ Хүүхэд гадаадад зорчих

Хуулийн зохицуулалт

Улсын хилээр хүүхдийг нэвтрүүлэхэд дараах баримт бичиг шаардлагатай. Үүнд:

  • Эцэг эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар эсхүл цахим лавлагаа;
  • Хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоосон тухай сум дүүргийн Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэр;
  • Эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагч харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн хуулбар;
  • Тухайн хүүхдийн эцэг эх, гадаадад байгаа бол Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн итгэмжлэл байж болно.
  • Олон улсын уралдаан тэмцээн урлаг соёлын бусад арга хэмжээнд оролцуулах бол хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын /нэгжийн зөвшөөрөл;

Итгэмжлэлд нь дараах шаардлага тавигдана.

  • Хүүхдийн болон хамт явах хүний зорчих улсын хүчинтэй виз, бичгээр гаргасан үндэслэл бүхий тайлбарын хамт хүчинтэй болно.
  • Тухайн хүүхдийн эцэг, эх нь гадаадад байгаа бол Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн итгэмжлэл байна.
  • Монгол Улсын хилээр нэвтэрсэн хүүхдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллага бүртгэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх бөгөөд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хуульд зааснаар холбогдох чиг үүргийн хүрээнд шалгах ажиллагаа явуулна.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай /1993/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хүүхдийг монгол улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам /2007/ ЭНД  дарж үзнэ үү.

http://www.e-khutuch.mn/guide/print/22/402/law