ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гаалийн байгууллагын үйлчилгээ Хүүхэд гадаадад зорчих

Нислэг эхлэх өдөр 2 нас хүрээгүй бол “Нялх хүүхэд”, 2-12 хүртэл насны бол “Хүүхэд” гэж нэрлэнэ.

Хэдийгээр эцэг эхийн асрамжинд явж байгаа ч төрөөд 14 хоног хүрээгүй нялх хүүхдийг МИАТ ХК нь тээвэрлэхгүйг анхаарна уу.

Захиалга өгөх

Нэг нислэгээр тээвэрлэх нярайн тоо хязгаартай тул нялх хүүхэдтэй аялах бол суудал захиалгыг урьдчилан өгөх шаардлагатай. Тийз худалдан авахад нялх хүүхдийн паспорт болон төрсний гэрчилгээг авчрах шаардлагатайг анхаарна уу.

Нялх хүүхдийн ор

Нялх хүүхдийн ор Нялх хүүхдийн ор нь агаарын хөлгийн урд эгнээний суудлын өөдөөс харсан хананд суурилуулж өгөх цөөн тоотой тул нисэх буудалд бүртгэлийн явцад захиална уу.

МИАТ ХК-ийн ашиглаж буй нялх хүүхдийн орны даац, хэмжээг дараах хүснэгтээс харна уу.

Даац

Урт өргөн

11 кг

75*34*22.4 см

 

Хүүхэд

Насанд хүрээгүй хүүхэд зорчигч дараах санамжийн дагуу хил нэвтрэхийг анхаарна уу.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар 18 насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахдаа зөвхөн эцэг эх, буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явна.

Насанд хүрээгүй хүн: Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно”

Эрх зүйн чадамжгүй хүн: Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно”

Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн гадаадад зорчиход анхаарах зүйл:

  • Насанд хүрээгүй хүн эхтэйгээ улсын хил нэвтрэх бол /эцгээрээ овоглосон тохиолдолд/ төрсний гэрчилгээний эх хувь
  • Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хил нэвтрэх бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон сум, дүүргийн Засаг даргын захирамж
  • Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хил нэвтрэх тохиолдолд харгалзан яваа хүнд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс гаргасан, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  • Улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд тухайн улсад удаан хугацаагаар сурах, амьдрах зорилгоор үлдээсэн талаар нотлох баримт бичигтэй байх /Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5.8.2-т “ Итгэмжлэлийн үндсэн дээр гадаад улсад зорчиж байгаа хүүхэд тухайн улсад удаан хугацаагаар сурах, амьдрах тохиолдолд хүлээн авах этгээдийн талаарх мэдээллийг нягтлах”, 5.8.3-т “Улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд эргэж ирээгүй шалтгааныг нь тодруулах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх/

Насанд хүрээгүй хүн дээрх бичиг баримтыг биедээ авч яваагүй тохиолдолд гадаадад зорчих боломжгүй болохыг анхаарна уу.


http://www.e-khutuch.mn/guide/print/22/402/advice