ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллааганы нэг төрөл бол хүсэлтээр үүсэх ажиллагаа буюу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүд юм. Энэ нь ямар нэгэн эд хөрөнгө нэхэмжлээгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө зөрчигдөөгүй, харин эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд гаргасан баримт бичиг юм.

Асуулт1: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хүсэлт гаргасантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх зарлыг хэмжээг хэрхэн тооцдог вэ?

Хариулт1: Иргэнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хүсэлт гаргах гэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцдаг бөгөөд  харин тус хуулийн 144.2-д заасанчлан сэтгэцийн талаар эрүүл гэдгийг мэдсээр байж иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах буюу хасуулахын тулд  хүсэлт гаргасан нь тогтоогдвол шүүхийн бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулдаг болохыг анхаараарай.

Асуулт2: Сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан иргэн хүрэлцэн ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Хариулт2: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан иргэн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь мэдэгдвэл тухайн шүүх шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгох ба ийнхүү шинэ шийдвэрээр уг иргэний эд хөрөнгөд тогтоосон эрхлэн хамгаалалтыг өөрчилж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд тэмдэглэсэн тэмдэглэлийг хүчингүй болгон түүнийг биелүүлэхийг холбогдох байгууллагад даалгадаг.


http://www.e-khutuch.mn/guide/print/16/315/faq