ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Цэцийн шийдвэр

Цэцийн шийдвэр

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Цэцийн шийдвэрийн агуулга

Цэцийн шийдвэрт дараах зүйлийг тусгана:

1/шийдвэрийн нэр, гаргасан он, сар, өдөр, цаг, газар, байр;

2/Цэцийн хуралдааныг даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн даргын нэр;

3/маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч, орчуулагч, гэрч, шинжээчийн нэр;

4/өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргагчийн нэр, тэдгээрийн тавьсан шаардлага;

5/тухайн маргааныг Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг баримтлан хэлэлцсэн;

6/үйл ажиллагаа буюу шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж маргаж байгаа албан тушаалтны нэр, хаяг, эрхэлсэн ажил;

7/Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцээд тогтоосон нөхцөл, байдал;

8/Цэцийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримт, материалын тухай дүгнэлт;

9/Цэцээс шийдвэр гаргахдаа удирдлага болгосон хуулийн зүйл, хэсэг, заалт;

10/Цэцээс маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай буюу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, шийдвэрийн Үндсэн хууль зөрчсөн гэх заалт тус бүрээр, Үндсэн хуулийн зөрчигдсөн заалт бүрийг.


http://www.e-khutuch.mn/guide/print/15/302/decide_order