ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Хувийн өмчийн газар

Хувийн өмчийн газар

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20.6-д зааснаар “Иргэнд газар өмчлүүлэх иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.”

Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гаргасан гомдлыг шийдвэрлэх хугацаа

Гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж иргэнд бичгээр хариу өгнө.

Хэрэв тухайн шатны Засаг даргын шийдвэр иргэн таны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл хуульд заасан 30 хоногийн хугацаанд таны гомдолд хариу өгөөгүй бол Та харьяа нутаг дэвсгэрийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжтой.


http://www.e-khutuch.mn/guide/print/1/388/decide_time