ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ БУЛГАН АЙМАГТ 6 ДУГААР САРЫН 28, 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 06 сарын 30

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд  эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  IX  ээлжийн сургалт ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан,  Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа болон санхүүжилтийн дэмжлэгтэйгээр тус аймагт 6 дугаар сарын 28, 29-ний өдөр болж өндөрлөлөө. Сургалтад Булган аймаг дахь Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сум, багийн нийгмийн ажилтан, төрийн захиргааны зарим албан хаагч мэргэжилтэн зэрэг ажил, мэргэжлийн 50 иргэн хамрагдлаа.

Тус сургалтад хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны гишүүн, хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, Дотоод хэргийн их сургуулийн багш, хууль зүйн доктор, дэд профессор Н.Мөнхзул, Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн В.Лут-Очир нар хичээл заалаа.

Мэдээ мэдээлэл