Газрын харилцаа Газар эзэмших зориулалтаа өөрчлөх

Гэрээний дагуу өөрийн эзэмшиж байгаа газраа гэрээнд зааснаас өөр зориулалтаар эзэмшиж ашиглах тохиолдолд газар эзэмших зориулалтаа өөрчилнө.

Иргэн та эзэмшил газрынхаа зориулалтыг өөрчлөхдөө хууль, дурэм, журамд заасны дагуу өөрчилнө.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ШИЛЖҮҮЛЭХ, ХУГАЦААГ СУНГАХ, ГАЗРЫН  ЗОРИУЛАЛТЫГ ӨӨРЧЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ-ын 1.5.3. Газар эзэмших, ашиглах зориулалтыг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасан үйл ажиллагаа явуулж, бичиг баримтын бүрдлийг ханган  нийслэлийн барилга хот байгуулалт, газрын асуудал эрхэлсэн байгууллагуудын Газар, барилгажилтын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн хурлаар хэлэлцүүлэн хурлаас гарсан санал дүгнэлтийг тухайн шатны Засаг даргад танилцуулж шийдвэр гаргуулах;

Газар ашиглалтын зориулалт өөрчлөх тухай шийдвэр гаргах үйл ажиллагаа

4.1. Газар эзэмшигч, ашиглагчийн газар ашиглалтын зориулалтыг дараах үндэслэлээр тодорхойлон өөрчилж болно.

            4.1.1. газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар ашиглалтын зориулалт;
            4.1.2. хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд газар ашиглалтын зориулалт тусгагдсан  байдал /үүргийн бүсчлэл/;
            4.1.3. хүсэлт гаргагч аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн үйл ажиллагааны чиглэл;

4.2. Тухайн газар дээр 3-аас дээш төрлийн үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд газар ашиглалтын зориулалтыг тогтоохдоо эзэмшил газрын талбайн хэмжээнд хамгийн их хувийг эзэлсэн газарт явагдаж байгаа үйл ажиллагааны төрлөөс эхлэн 2-оос илүүгүй газар ашиглалтын зориулалтыг Засаг даргын шийдвэрт тусгаж, эрхийн гэрчилгээнд бичнэ.

4.3.Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь газар эзэмших гэрээний үүргийн биелэлтийг хангаж ажилласныг актаар, журмын 4.1-д заасан үндэслэлийн дагуу газар ашиглалтын зориулалтыг ажлын 5 хоногийн дотор тогтоож газар ашиглалтын зориулалтыг өөрчлөх саналаа “Газар, барилгажилтын зөвлөл”-д танилцуулан санал дүгнэлт гаргуулна.

4.4. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны орон нутгийн байгууллага гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт, “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн  санал, дүгнэлтийг тусган тухайн шатны Засаг даргын гаргах шийдвэрийн төслийг бэлтгэн Засаг даргад танилцуулж шийдвэр гаргуулна.

4.5.Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны орон нутгийн байгууллага газрын улсын бүртгэлд газар ашиглалтын зориулалт өөрчилсөн талаарх бүртгэлийг хийж, гэрээг шинэчлэн байгуулж гэрчилгээг шинээр олгоно.

  • Өргөдөл хүлээн авах, өргөдөл хянан шалгах, гэрээний үүрэг болон газрын ашиглалт, зориулалтыг тодорхойлох, тодорхойлолт эрх зүйн акт гаргах, шийдвэр биелүүлэх, бүртгэх тэмдэглэх – Дүүрэг хорооны газрын алба
  • Эрх зүйн акт тодорхойлолтын дагуу газар эзэмших зориулалт өөрчлөх санал дүгнэлт гаргах - Нийслэлийн барилга хот байгуулалт, газрын асуудал эрхэлсэн байгууллагуудын Газар, барилгажилтын зөвлөл
  • Шийдвэр гаргасан захирамж гаргах – Тухайн шатны Засаг дарга

Бүрдүүлэх материал:

  • Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалтад  өөрчлөлт оруулах тохиолдолд:
  • иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
  • газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувиар/;
  • газар эзэмших, ашиглах гэрээ /эх хувиар/;
  • кадастрын зураг /эх хувиар/;
  • газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /эх хувиар/;
  • газрын төлбөр төлсөн тухай баримт.

Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь газар эзэмших гэрээний үүргийн биелэлтийг хангаж ажилласныг актаар, журмын 4.1-д заасан үндэслэлийн дагуу газар ашиглалтын зориулалтыг ажлын 5 хоногийн дотор тогтоож газар ашиглалтын зориулалтыг өөрчлөх саналаа “Газар, барилгажилтын зөвлөл”-д танилцуулан санал дүгнэлт гаргуулна.

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны орон нутгийн байгууллага гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт, “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн  санал, дүгнэлтийг тусган тухайн шатны Засаг даргын гаргах шийдвэрийн төслийг бэлтгэн Засаг даргад танилцуулж шийдвэр гаргуулна.

Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны орон нутгийн байгууллага газрын улсын бүртгэлд газар ашиглалтын зориулалт өөрчилсөн талаарх бүртгэлийг хийж, гэрээг шинэчлэн байгуулж гэрчилгээг шинээр олгоно.

Иргэн таны өргөдөлийг тусгай бүртгэлд бүртгэж тэмдэглэж авах бөгөөд ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ хуулийн 16 дугаар зүйл.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа:

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ШИЛЖҮҮЛЭХ, ХУГАЦААГ СУНГАХ, ГАЗРЫН  ЗОРИУЛАЛТЫГ ӨӨРЧЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь газар эзэмших гэрээний үүргийн биелэлтийг хангаж ажилласныг актаар, журмын 4.1-д заасан үндэслэлийн дагуу газар ашиглалтын зориулалтыг ажлын 5 хоногийн дотор тогтоож газар ашиглалтын зориулалтыг өөрчлөх саналаа “Газар, барилгажилтын зөвлөл”-д танилцуулан санал дүгнэлт гаргуулна.

Хэрэв иргэн та аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзвэл газрын тухай хуулийн 40.3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, газар эзэмших, ашиглах зориулалтыг өөрчлөх, газрын хэмжээ нэмэгдүүлэх талаарх Засаг даргын хууль бус шийдвэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн дараах тохиолдолд Засаг дарга өөрөө буюу түүний дээд шатны Засаг дарга хүчингүй болгоно гэж заасан байдаг.

Хэрэв иргэн таны хүсэлтийг шийдвэрлээгүй эсвэл гаргасан шийдвэр хууль бус гэж үзсэн тохиолдолд дараах байдлаар гомдол гаргаж болно.

Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх

  • газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга;
  • газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга;
  • газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга;
  • бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх;
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар Газрын тухай хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ.

Агуулга анх оруулсан: 2017-11-16 Шинэчилсэн: 2017-12-11

Мэдээ мэдээлэл