Газрын харилцаа Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ нөхөн авах

Газар эзэмших гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн авах

Иргэн та ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ-ын дагуу холбогдох материалаа бүрдүүлэн дахин авах боломжтой.

Энэ журмын 3.4.5.   Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн олгох тохиолдолд:

3.4.5.1.  иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;

3.4.5.2.  газрын төлбөр төлсөн тухай баримт;

3.4.5.3.  үрэгдүүлснийг нотлох баримт;

3.4.5.4.  эрхийн гэрчилгээний үнэ төлсөн баримт бүрдүүлнэ.

 

Газар эзэмших гэрчилгээг дахин олгох үйл ажиллагааг тухайн дүүрэг хорооны газрын алба хариуцан зохих журмын дагуу гүйцэтгэнэ.

Иргэн та газар эзэмших гэрчилгээ дахин авах хүсэлт гаргах ба дээр дурьдсан материалуудыг хавсаргаж өгнө. Тухайн дүүрэг хорооны газрын албаны мэргэжилтэн холбогдох өргөдөл, түүнд хавсаргасан материал бүрэн шаардлага хангасан тохиолдолд өргөдлийг хүлээн авч бүртгэнэ.

Таны газрын эрхийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахад 30-аас дээш хоног дутуу байгаа тохиолдолд хэрэв иргэн, хуулийн этгээд хүсвэл эрхийн гэрчилгээний нөхөн олголтыг хийж болох буюу өргөдлийг хүлээн авч болно.

Иргэн таны өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж тэмдэглэж авах бөгөөд ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ хуулийн 16 дугаар зүйл. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

Хэрэв иргэн та аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзвэл газрын тухай хуулийн 40.3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх

  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга;
  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга;
  • Газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга;
  • Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх;
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар Газрын тухай хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.

Иргэн аж ахуйн нэгж байгууллага нь газар эзэмших гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд ГХГЗЗГ-ийн даргын 2008 оны 83 дугаар тушаал ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ-ын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлтээ бэлтгэж доорх дурдсан материалуудыг хавсаргана.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн олгох тохиолдолд:

  • иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
  • газрын төлбөр төлсөн тухай баримт;
  • үрэгдүүлснийг нотлох баримт;
  • эрхийн гэрчилгээний үнэ төлсөн баримт

Холбогдох материалаа бүрдүүлсний дараа тухайн дүүргийн газрын албанд хандаж дахин гэрчилгээ гаргуулж авна.

Агуулга анх оруулсан: 2017-11-16 Шинэчилсэн: 2017-12-11

Мэдээ мэдээлэл