Газрын харилцаа Газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасан байдаг.

Монгол улсын Үндсэн хууль болон Газрын тухай хууль-ийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасан байдаг.

Монгол улсын  Газрын тухай хууль-ийн 35 дугаар зүйлд Газар эзэмшигчийн эрхийг тусгасан байдаг.

  • гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;
  • газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах;
  • газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх;
  • газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх;
  • газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах; 
  • газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно;
  • газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын төлбөрийн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Геодези, зураг зүйн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль (2015 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2018 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль (2009 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2006 оны 155 тоот тушаал
  • Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 133 тоот тушаал ЭНД дарж үзнэ үү.
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 25 дугаар тогтоол

Иргэн таны өргөдлийг тухайн дүүргийн газрын алба хүлээн авч, Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших гэрчилгээний нэр шилжүүлэх тухай шийдвэрийн дагуу шинээр газар эзэмших иргэн тантай гэрээ байгуулж баталгаажуулах ажлыг хариуцна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ талууд доорх бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • 2 талын иргэний өргөдөл /өргөдөлд газрын байршил, хороо, талбайн хэмжээ, гэрчилгээний дугаар, холбоо барих утас зэргийг тусгана/,
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ эх хувиараа,
  • 2 талын нотариатын эрх шилжүүлсэн гэрээ нотолгооны хамт,
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт,
  • Кадастрын зураг эх хувь,
  • Төлбөр төлсөн баримт,
  • Фото зураг / хашааны орц, гарц харуулсан, хашаан доторхийг харуулсан/,
  • Газар эзэмшигч иргэн нас барсан бол нотариатаар батлагдсан өв залгамжлах гэрчилгээ.

Дээрх материалуудыг бүрдүүлэн харьяа дүүрэг хорооны газрын албанд хоёр тал биечлэн очиж өргөдөл хүсэлтээ гаргах бөгөөд Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг даргын дэргэдэх газрын алба хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна:

Газрын тухай хуулийн 38.3.1. энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;

38.3.2. шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;

38.3.3. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх;

Хэрэв шаардлага хангасан тохиолдолд Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.

Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.

Хэрэв иргэн та аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзвэл газрын тухай хуулийн 40.3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Хэрэв иргэн таны хүсэлтийг шийдвэрлээгүй эсвэл гаргасан шийдвэр хууль бус гэж үзсэн тохиолдолд дараах байдлаар гомдол гаргаж болно.

Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх

  • Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:
  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга;
  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга;
  • Газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга;
  • Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх.
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар Газрын тухай хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ.

Иргэн аж ахуйн нэгж байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэхдээ тухайн шатны Засаг даргад хаяглан, харьяа газрын албанд, өөрийн эзэмшиж буй газрын гэрчилгээгээ бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

Уг хүсэлтийг тухайн дүүргийн газрын алба болон төрийн үйлчилгээний нэгдсэн цэгт өргөдөл хүсэлт хүлээн авах мэргэжилтэнд хандаж өгөх бөгөөд хүлээн авсан тухай Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 133 дугаар захирамж 7 дугаар хавсарлтын  дагуу тодорхойлолт үйлдүүлж авна.

Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч хүсэлттэй танилцан судалгаа хийж ажлын 15 хоногт багтааж шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн тухайн шатны газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж болох уу?

Монгол улсын газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн  1 дүгээр заалтад “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан байдаг.

Иймд газар эзэмших эрхээ зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хооронд шилжүүлж болох бөгөөд газар эзэмших хүсэлтээ харьяа дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж эрх шилжүүлэх тухай асуудлаа шийдвэрлүүлнэ.

Агуулга анх оруулсан: 2017-11-08 Шинэчилсэн: 2017-11-08

Мэдээ мэдээлэл